• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинэ торгоны замын гэрэлт цамхаг-Шаньши

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-07 15:34:38

Шаньши мужид очсоны маргааш бид Ши-Ань хотын эртний хэрэм болон Данянь суваргатай танилцаж сурвалжлах ажлаа эхлүүллээ.

Борооны дараах Чан-Ань хот он цагийн хүрдийг буцааж эртний Чан-Ань хотод очсон мэт мэдрэмж төрүүлнэ. Аппаратаа барин хаврын анхны бороонд норж агшин бүрийг тэмдэглэж явлаа.

Чан-Ань хотын эртний хэрэм дээр болсон тоглолт анхаарал татаж байлаа. Эрт үед ялалт байгуулан буцаж ирэх ноёд түшмэдээ хаан өөрийн биеэр угтан авах үедээ үйлдэх ёслол хэмээн хөтөч мань танилцуулж байлаа. Түүхийн хуудаснаа шарлан үлдсэн эдгээр ёслол хур бороо, цаг агаарын эрхээр жуулчдын анхаарлыг сарниулж чадаагүй. Миний хувьд Тан гүрний нутгаар зочилж яваа мэт мэдрэмж төрсөн нь жигтэйхэн.

Бид мэтийн гадаадын жуулчид тоглолтод татагдаж байснаас гадна орон нутгийн хүмүүсийн нүүрэн дээрээс омогшиж бахархсан царай ч харагдаж байлаа. Тэд омогшиж огших нь зүйтэй гэлтэй. Өвөг дээдэс нь ухаан билэг, эр зоригоороо эндээс мордож баруун хязгаарыг зорин, мянган жилийн турш тасраагүй "Торгоны зам"-ыг нээсэн юм. Энэ мөчид тэд өнөөдөр хүртэл уламжлалаа хадгалсаар ирснээрээ бахархахгүй байхын аргагүй байх. Торгоны замын эхлэл болсны хувьд Шаньши эрт дээр үеэс гадаад дотоодын эдийн засаг, соёлын төв болсоор ирсэн бөгөөд Хятадын үндэсний соёл, барууны соёлын харилцаа үүсэж хөгжсөн халуун шороо юм.

Олон жилийн турш Шаньши нутгийн иргэд "Шинэ торгоны зам"-ыг байгуулах үйлст хүчин зүтгэсээр ирсэн бөгөөд дэлхийг холбосон зам нээж, Хятадын үндэстний соёл иргэншлийг дэлхийд таниулахыг зорьсоор ирсэн юм. Өнөөдөр гэхэд хүсэн хүлээсээр ирсэн мөрөөдөл биелж, Торгоны зам шинээр амилж эхэллээ.

Өнөөдрийн хувьд Шаньши нутгийн иргэдийн эд хөрөнгө торго дурдан, эд мөнгө биш болсон. Харин Ши Жиньпин даргын дурдсан "Торгоны замын эдийн засгийн бүс" стратеги мөн. Энэхүү хөгжлийн бодлогын ивээлээр Шаньши муж "Торгоны зам"-ын эхний цэг байсан шигээ шинэ цаг үед ч хөгжлийн эхний эгнээнд явна гэдэгт эргэлзэхгүй байна.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе