• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Вьетнамын КН-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2015-04-08 10:35:05

7-нд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Вьетнамын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фү Чонтой хэлэлцээ хийв. Хоёр намын ерөнхий нарийн бичгийн дарга нар хоёр орны хөгжлийн ололт амжилтыг эерэгээр үнэлээд, хоёр нам, хоёр орны харилцаа, олон улсын болон бүс нутгийн байдал зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, нийтлэг чухал ойлголтод хүрлээ.

Ши Жиньпин хэлэхдээ, хоёр тал хоёр нам, хоёр орны дээд хэмжээний уламжлалт нягт харилцааг хэвээр хадгалан хөгжүүлж, хоёр намын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам, хоёр талт харилцааг тасралтгүй урагшлуулах шинэ арга хэлбэр хайж сүвэгчлэх хэрэгтэй. 2016-2020 он хүртэлх хоёр намын хамтын ажиллагааны төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлж, хөгжлийн арга туршлагаа харилцан суралцаж, социализмын бүтээн байгуулалтын онол практикийн үзэл ойлголтыг баяжуулах ёстой. Хятадын тал Вьетнамын талыг 21-р зууны Тэнгисийн торгоны замын бүтээн байгуулалтад оролцохыг урьж байгаа бөгөөд Вьетнамын талтай хоёр талт хамтын ажиллагааны удирдах комиссын механизмыг ашиглаж, Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны үйл ажиллагааны хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, дэд бүтцийн хамтын ажиллагааны ажлын хэсэг болон санхүүгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулж, дэд бүтцийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр армийн харилцааг эрчимжүүлж, аюулгүйн болон хууль сахиулах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, нутаг дэвсгэр дээр нь ажиллаж амьдарч буй нөгөө талын байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн аюулгүй байдлыг харилцан хамгаалах хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл, соёл, боловсрол, эмчилгээ, аялал жуулчлал зэрэг салбарын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг чангатгаж, Хятад, Вьетнамын найрамдлын залгамжлагчдыг илүү олноор бэлдэх ёстой. Хоёр нам, хоёр улсын удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг журамлан сахиж, тэнгисийн зөрчил маргааныг хамтдаа тогтоон барьж, Хятад, Вьетнамын харилцааны их тал, Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Хятадын тал найрсаг дотно, чин үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай байх хөрш орнуудын дипломат харилцааны үзэл ойлголтоо цаашид хэрэгжүүлэхдээ, Вьетнам зэрэг хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаа, дэд бүтцийн түншлэлээ нэмэгдүүлж, хөрш орнуудтай хувь заяа нэгтэй хамтын цогцыг цогцлоон бүтээх болно. Вьетнамын тал 2017 оны АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус уулзалтыг зохион байгуулахыг Хятадын тал дэмжинэ. АСЕАН-ны хамтын цогцын бүтээн байгуулалтыг дэмжинэ. Вьетнамын талтай олон улсын зохицуулалтаа эрчимжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийг хамтдаа хамгаалахад бэлэн байна гэв.

Нгуен Фу Чон хэлэхдээ, миний бие Хятад улсад олонтаа айлчилахдаа Хятад улсын хөгжил, ард түмний зол жаргалыг биеэрээ мэдэрсэн билээ. Вьетнамын нам, засгийн газар болон ард түмэн Хятад улсын улс орныхоо бүтээн байгуулалтад асар их амжилт гаргасан явдалд баяр хүргэж байна. Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар, Хятад улсыг орчин үеийн социалист хүчирхэг гүрэн болгон бүтээн байгуулах хэтийн зорилтоо эртхэн биелүүлэхийг хүсэж байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе