|
|
||
7-нд Иранд айлчилж буй Хятадын Ойрхи Дорнодын асуудлаарх тусгай элч Гүн Шяошэн хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын стратеги Ойрхи Дорнодын олон орны хамтын хүсэл эрмэлзлийг тусгаж, олон улсын үндэс суурийг бий болгосон юм гэлээ.
Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, Гүн Шяошэн хэлэхдээ, Хятад улс "нэг бүс нэг зам"-ын стратегийг дэвшүүлэхээс өмнө, Ойрхи Дорнодын олон орон Торгоны замыг бүтээн байгуулах тухай санаачлага дэвшүүлж байсан юм. Хятад улс "нэг бүс нэг зам"-ын стратегийг хэрэгжүүлэхийн хэрээр энэ талаарх олон орны ойлголт тасралтгүй гүнзгийрч, хамтын ажиллагааны салбар улам өргөжин, хамтын ажиллагааны төсөл ч олширч байна гэжээ.
Ойрхи Дорнодын бүс нутгийн тогтворгүй байдал болон зөрчил мөргөлдөөн "нэг бүс нэг зам"-ын стратегийн хэрэгжилтэд учруулах эрсдлийн талаар Гүн Шяошэн хэлэхдээ, Ойрхи Дорнод хэзээнээсээ амар тайвныг үзээгүй боловч зөвхөн тогтворгүй байдал, зөрчил мөргөлдөөнийг олж хараад болохгүй юм, басхүү тус бүс нутгийн идэвхтэй хүчин зүйлүүд, шинэ хүсэл эрмэлзэлийг олж харах ёстой гэжээ.
Сүүлийн үед чухал ахицтай болоод байгаа Ираны цөмийн хэлэлцээний талаар Гүн Шяошэн хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг зохицуулах нь Иранд чухал ач холбогдолтой төдийгүй тус бүс нутгийн халуун цэгийн бусад асуудлыг хэлэлцээ, улс төрийн арга барилаар зохицуулах чиглэлд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |