• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос "Нэг бүс нэг зам" төсөлд нэгдэж хөгжлийн боломжийг ашиглана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-09 11:39:00

8-нд ОХУ-аас Шахайд суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Михеев Алексей "Нэг бүс нэг зам"- Зам тээврийн хөгжил, хамтын ажиллагааны форумын үеэр хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын боломжийг ашиглан, зам дагуух бүс нутаг, хот суурингийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Орос Хятадын худалдааг улам их хөгжүүлэхийг Орос улс хүсэж байна гэлээ.

"Нэг бүс нэг зам" нь Хятад Орос хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой. Тэрээр хэлэхдээ, Оросын олон аж ахуйн нэгж "Нэг бүс нэг зам" төсөлд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд Оросоос Хятадад суугаа консулын газар хандаж, холбогдох мэдээллийг авч, худалдааг хөгжүүлэх энэхүү "Дорнын хурдны галт тэрэг"-д суух хүсэлтээ илэрхийлсээр байна гэжээ.

Шанхай хотын Нийгмийн ШУА-ийн Ван Жань форум дээр хэлэхдээ, дэд бүтцээр холбогдох нь Хятад Оросын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үр ашигтай хэлбэр мөн. Миний бие Михеевтэй ижил саналтай байна. Тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ложистикийн зардлыг бууруулах нь "Нэг бүс нэг зам" төслийн хөрш орнууд хоорондын худалдааг хөгжүүлэх "Тулгын чулуу" юм гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе