• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" стратеги эргэн тойрны улс орондоо үр ашиг хүртээх асар их нөөцтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-09 16:02:22

Австралийн Хятадын үйл хэргийн тухай тоймчийн нэг, Австралийн зөвлөх байгууллага болох Лои олон улсын бодлогын судалгааны институтийн Зүүн Азийн төсөл хариуцсан менежер Меридиан Валар саяхан хэлэхдээ, Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" стратеги эргэн тойрны улс орондоо үр ашиг хүртээх асар их нөөцтэй юм. Их олон сорилтод нүүрлэх боловч амжилтад хүрэх нь лавтай юм гэжээ.

Меридиан Валар, "нэг бүс нэг зам" стратеги 2013 оны 10-р сард Хятадын эргэн тойрны дипломат ажлын хурлын үргэлжлэл болно. Мөн 1949 оноос хойших хамгийн чухал стратеги юм. Хятад улс эргэн тойрны орнуудын чухал байр суурь, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллахыг жинхэнээр танин мэдсэнийг энэ нь харуулж байна гэжээ.

"Нэг бүс нэг зам" стратеги Хятадын эргэн тойрны орнуудын дипломат харилцааны нэг хэсэг бөгөөд түүний үргэлжлэл юм. Хятад улс эргэн тойрны орнуудтайгаа дипломат харилцаагаа хөгжүүлэхийн чухлыг дээд хэмжээнд танин мэджээ. Эдгээр эргэн тойрны орнууд Хятадын хөгжилд улам чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байна. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе