|
|
||
ХОУР-гийн мэдээ. Юань гүрний нийслэлийн туурь дахь цэцэрлэгт хүрээлэн бол Бээжин хотын зүүн хэсгийн Дүнчэн дүүрэгт оршдог хамгийн том цэцэрлэгт хүрээлэн юм. Энэ цэцэрлэгт хүрээлэн түүхийн дурсгалыг хамгаалах, экологийн орчныг сайжруулах, зугаа цэнгэлийг уялдуулсан байдгаараа онцлогтой. Цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн сайхан үзэмж Хайтан цэцэг дэлгэрэх үеэр бүрддэг юм. Одоогийн байдлаар тус цэцэрлэгт хүрээлэнд Хайтангийн бүлгийн олон төрлийн 2000 гаруй цэцэг ургаж байна. Тийм ч болохоор эндхийг Бээжин хотын Хайтан цэцэг үржүүлгийн хамгийн том газар гэж болно. Юань гүрний нийслэлийн туурь дахь цэцэрлэгт хүрээлэн олон нийтэд нээлттэй үйлчилдэг. Жил бүрийн 4-р сард Хайтан цэцгийн үзэсгэлэн зохион байгуулдаг. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |