|
|
||
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юүньшань 9-ний өдөр Бээжинд Беларусийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Александр Косинец тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Лю Юүньшань хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүн нарын халамж дэмжлэгтэйгээр Хятад, Беларусийн олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилттай болж, хоёр ард түмэнд бодит ашиг тус хүртээж байна. Беларусийн талтай хамтран хоёр орон хоорондын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжлийн төлөвлөгөөг гүнзгий хэрэгжүүлж, харилцан хүндэтгэж, том чухал асуудлаар харилцан дэмжиж ажиллахад Хятадын тал бэлэн байна гэжээ. Тэрээр мөн " чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн засаглалыг бүх талаар ахиулах, намаа бүх талаар чанга засах" стратегийн байршуулалт болон "Торгоны зам дагуух эдийн засгийн бүс болон 21-р зууны далайн торгоны зам" санаачилгын байдлыг танилцуулжээ.
Александр Косинец хэлэхдээ, өдгөө Беларусь Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа нь олон салбарт чухал ахиц гаргаж, торгоны замын эдийн засгийн бүс байгуулах Хятад улсын санаачилгыг Беларусийн тал дэмжиж, зөвшилцлөө нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа ахиулахад бэлэн байна гэжээ.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |