|
|
||
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян 9-ний өдөр Ардын их хурлын ордонд Оросын Төрийн думагийн дэд дарга Сергей Релезнуак тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ.
Жан Дэжян хэлэхдээ, Ши Жиньпин дарга болон В.Путин ерөнхийлөгчийн стратегийн чанартай жолоодлого болон хоёр талын хамтын чармайлтаар Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байна. Оросын талтай хамтаар залуу улс төрчдийг оролцуулсан залуучуудын солилцоог үргэлжлэн эрчимжүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |