• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын сурвалжилгын үйл ажиллагааг эхлүүлэв

CRI       (GMT+08:00) 2015-04-10 15:39:43

"Нэг бүс нэг зам"-ын тухай мэдээллийг сайтар хийхийн тулд Хятадын Олон Улсын Радио саяхан "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулах сурвалжилгын үйл ажиллагааг эхлүүлэв. Гадаад дотоодод суугаа сурвалжлагчдыг зохион байгуулж, дотоодын холбогдох нутгууд болон нэг бүс, нэг замын дамжин өнгөрсөн улс орнуудаар сурвалжилга хийх юм. Түүнчлэн дотоодын олон газар, дамжин өнгөрсөн улс орнуудын "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтын ахицыг гол болгон мэдээлж, онцлох үйл явдлуудыг гүнзгий дэлгэрүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын байдлыг хүмүүст уламжлах болно.

ХОУР гадаад дотоодын хэрэглэгчдээ зэрэг харгалзаж, мэдээллийн хэрэгслийн уялдаа, гадагшаа мэдээлэх давуу талаа ашиглаж, 65 төрийн хэлний олон талт мэдээллийн сувгууд чухал цагийн хуваарь, чухал булангууддаа тус тусын өвөрмөц онцлог бүхий тусгай сэдэвт булан байршуулж, үсэг, зураг, видео бичлэг, сүлжээ, мэдээллийн шинэ хэрэгслийг нэгтгэсэн хэлбэрээр мэдээлж байна.

Сурвалжилгат мэдээлэл нь "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахыг урагшлуулах чухал ач холбогдол, бүдүүвч загварын сэтгэн бодолт болон сайн сайхан хэтийн төлөвийн талаар мэдээлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын үзэл ойлголт, арга зам, ахицыг идэвхтэй танилцуулан, бүс нутгууд харьцангуй давуу тал, хөгжлийн боломжийг ашиглан, зүүн, төв, баруун нутгууд харилцаа холбоо хамтын ажиллагаагаа сайжруулж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож, бүх талаар гадагш нээлттэй хөгжих шинэ арга бодлого, шинэ ахиц, эдийн засгийн шинэ өсөлтийн цэгийг буй болгох шинэ туршлага, шинэ арга замыг мөрдөн мэдээлэх болно. Түүнчлэн "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын улмаас зам дагуух бүс нутаг, улс орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулах, иргэдийн амьжиргаа сайжруулах зэрэгт буй болсон үнэн бодит үр өгөөжийг мэдээлэн танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе