• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лүн Юнтү: Азийн хөрөнгө оруулалтын банкийг зөв ойлгох ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-10 16:28:22

2013 онд Хятад улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах санаачилга гаргах үед зарим орны эргэлзээг төрүүлж байсан бол олон улсын нийгэмлэгийн сайн үнэлгээ, таашаалыг хүлээх болжээ.

Хятад улсын ГХЯ-ны экс орлогч сайд, Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын экс ерөнхий нарийн бичгийн дарга Лүн Юнтү 9-ний өдөр хэлэхдээ, "Хүйтэн байснаа халуун болох" явц бол хэвийн бөгөөд талууд ухаалгаар сэтгэж, бодит ашиг сонирхлоо бодолцсоны дүнд гаргасан зөв шийдвэр юм гэжээ.

Тэрээр, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк одоохондоо Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө мөнгөний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бөгөөд гол нь ядуурлыг бууруулахад дэмжих төсөл хэрэгжүүлж байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэхгүй юм бол эдийн засгаа хөгжүүлж чадахгүй гэдгийг олон улс орон ухаарч байна гэжээ.

Азийн хөрөнгө оруулалтын банк бол улс төрөөс төрөөгүй, Азийн орнуудын эдийн засгийн ашиг, худалдааны ашгийг бодолцсоны үр дүн мөн. Зарим хүн тус банкийг улс төр, Хятад улстай холбож ярьж байгаа нь буруу ойлголт юм гэж Лүн Юнтү хэлэв.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе