• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын аялал жуулчлалын бүтээгдэхүүний солилцооны хурал боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-10 09:34:18

Хятадын ОУР-ын мэдээ, 4-р сарын 9-ний өдөр, Шиньжяний үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын корпусын аялал жуулчлалын нийгэмлэгийн санаачилгаар Өрөмч хотод Торгоны замын аялал жуулчлалын бүтээгдэхүүний солилцооны анхны хурал боллоо.

Энэ удаагийн хурал Төрийн дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн стратеги, гурван яамны гаргасан Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтаар байгуулах, 21-р зууны тэнгисийн торгоны замын хэтийн төлөв, үйл ажиллагаа"-ны үндсэн дээр Торгоны замын баруун хойд нутгийн Шааньши, Ганьсү, Хөхнуур, Ниншя, Шиньжян 5 муж, Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын корпус хамтран зохион байгуулж байгаа юм. Хурлын үеэр, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын эх баялаг, бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулах болно.

Хурлаас баруун хойдын 5 муж, Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын корпусын аялал жуулчлалын нийгэмлэг хамтран "Торгоны зам-Хурдны галт тэрэг аялал жуулчлалын хамтын ажиллагааны тунхаг" гаргажээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе