|
|
||
"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх албаны менежер Оу Шяоли 10-ны өдөр Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвд болсон "нэг бүс нэг замын хэтийн зорилт үйл ажиллагаа" семинарын үеэр хэлэхдээ, "нэг бүс нэг зам" нь цаашид Хятадын нээлттэй бодлого, эдийн засаг хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр болно, талууд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу, давуу талаа ашиглаж, гар бие оролцох ёстой. Аль ч муж, орон нутаг оролцох боломжтой гэв.
Оу Шяоли цааш нь хэлэхдээ, газар бүр "нэг бүс нэг зам"-ын байгуулалтын төлөвлөгөө боловсруулж, энэ оны 9-р сард уг төлөвлөгөөг үндэсний төлөвлөгөөтэй нэгтгэн, 10-р сар гэхэд бүрэн дуусгасан байх ёстой гэв.
"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг бодитой үр ашигт хүргэж, хамтын ажиллагааны чухал төслүүдийг амжилтад хүргэх хэрэгтэй. Чухал төслүүдийг ахиулахад дэд бүтцээр холбох ажлыг гол болгох ёстой гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |