• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тэнгисийн шинэ торгоны зам"-ын бүтээн байгуулалтад оролцоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-13 10:56:21

12-нд Хятадын ШУА-ын Тэнгис судлалын хүрээлэнгийн захирал Сүньсүн сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Хятад улс "Кэшюе буюу шинжлэх ухаан" судалгааны усан онгоцыг олон улс хамтран ажиллах индэр болгож, "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ыг хөгжүүлэхэд оролцуулна гэлээ.

"Кэшюе будун шинжлэх ухаан" тэнгисийн судалгааны зориулалттай усан онгоц цахилгаан эрчим хүчийг ашиглан хөдөлгүүр болгож, бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй, орчин үеийн тусгай зориулалттай тэнгисийн судалгааны хөлөг онгоц юм. 2013 оны 1-р сараас ашиглалтад орсноор хойш өнөөдрийг хүртэл нийт 70 мянга орчим миль аялсан байна.

Тэрээр, манай судалгааны хөлөг онгоц олон судалгааны ажил хийсэн бөгөөд "удахгүй бид Шинэ-Зеланд, Австрали, АНУ, ОХУ зэрэг улстай шинжлэх ухааны хүрээнд ажил хэрэгчээр хамтран ажиллаж, судалгааны онгоцныхоо тоног төхөөрөмж, технологид өөрчлөлт хийнэ", мөн Япон, БНСУ, Тайвань зэрэг улс орон, бүс нутагтай тэнгисийн судалгааны ажилд үргэлжлэн хамтран ажиллах болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе