• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайвань зохих нэрийдлээр АДБХОБ-д нэгдэхийг дэмжнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-13 14:57:14

Хонконгийн Жүн Пин Агентлаг Азийн хөрөнгө оруулалтын банкны олон талт нарийн бичгийн газрын холбогдох хүмүүсийн хэлсэн Тайвань үүсгэн байгуулагч гишүүн болж чадаагүй. Гэвч ирээдүйд шинэ гишүүн болох хүсэлтэй гэдэг үгийг шилжүүлэн нийтэлсэнтэй холбогдуулан Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Ма Шяогуан 13-ны өдөр хэлэхдээ, олон талаар судалсны эцэст дээр дурдсан мэдээлэл үнэн бодитой болохыг гэрчиллээ гэжээ.

Тэрээр, Азийн хөрөнгө оруулалтын банк бол олон улсын олон талт нээн хөгжүүлэх байгууллага. Мөн нээлттэй, багтаамжтай, байгууллага тул Тайваний тал зохих нэрийдлээр элсэн орохыг дэмжинэ гэжээ.

Ма Шяогуан, сүүлийн үед Тайваний тал Азийн хөрөнгө оруулалтын банкинд оролцох арга хэлбэр, нэрийдэл зэрэг талаар байр сууриа илэрхийлснийг бид анхааралдаа авлаа. Бид талуудын саналыг үргэлжлэн сонсож, Тайваний тал Азийн хөрөнгө оруулалтын банкинд оролцох асуудлыг эв дүйтэй зохицуулах болно. Талууд хойшид дүрэм журмаа яриалцахдаа Тайваний талын Азийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэн орох асуудлыг зөв талаас нь харна гэдэгт итгэж байна. Ажил хэрэгч зөвшилцлөөр дамжин Тайвань зохих нэрийдлээр Азийн хөрөнгө оруулалтын банкинд нэгдэн орох арга зам олдоно гэдэгт итгэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе