|
|
||
Энэ оны 1-р улиралд Хятад улс болон "нэг бүс нэг зам" дагуух орон бүс нутаг хоорондын экспорт импортын нийт хэмжээ 1 триллион 450 тэрбум юаньд хүрч, мөн үеийн гадаад худалдааны ¼ хувийг эзэлж, экспорт нэлээд сайн байж, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгдсэнийг Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сүнпин 13-нд Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд тэмдэглэжээ.
Хуан Сүнпин хэлэхдээ, Хятадын гаалийнхан "нэг бүс нэг зам", Бээжин, Тяньжин, Хэбэйн хамтран хөгжих, Хөх мөрний эдийн засгийн бүс зэрэг стратегитай зохицсон гаалийн хяналтын механизм тогтоож, олон улсын ложистикийн хонгил байгуулахыг дэмжин, гаалийн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, үндсэн дамнасан электрон худалдааг ахиулах зэрэг гадаад худалдааны шинэ төлөв байдлыг ахиулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |