• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын эдийн засгийн бүсийн боомтын зохицуулалтын төв ажиллаж эхлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-14 10:14:11
13-нд Чиндао хотод торгоны замын эдийн засгийн бүсийн боомтын интеграцийн яаралтай зохицуулалтын төв албан ёсоор ажиллаж эхэлсэн байна. Тус төв эдийн засгийн бүсийн боомтын интеграцийн өөрчлөлтийн "гол зангилаа" болжээ.

Чиндао, Жинань, Жэнжөү, Тай-Юань, Ши-Ань, Яргай, Ланьжөү, Шинин, Өрөмч, Лхас зэрэг 10 боомтын ажил үйлчилгээ, техник, 12360 дугаартай лавлахын 70 гаруй гаалийн ажилтан мөн өдөр тус төвд ажилласан байна.

Гаалийн ерөнхий газрын албан мэдээний дагуу, 5-р сарын 1-нээс торгоны замын эдийн засгийн бүсийн 10 боомт интеграцийн өөрчлөлтийг эхлүүлж, газар зүйн хил хязгаар, гаалийн газрын хязгаарлалтыг үндсээр нь өөрчилж, гаалиар саадгүй нэвтрэх бүх үйл явцын интеграцийн удирдах механизм, үйл ажиллагааны арга хэлбэрийг бүрдүүлж, гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлан ложистикийн өөрийн өртгийг бууруулж, "олон газрын боомтоор нэвтрэх нь ганц нэг боомтоор нэвтрэх мэт" интеграцийн байдлыг бүрдүүлсэн юм байна.

Чиндао хотын боомтоос мэдээлснээр, яаралтай зохицуулалтын төв үүлэн тооцоолол, мэдээллийн сан, видео, интернэт зэрэг мэдээлэл технологийг ашиглаж, Гаалийн ерөнхий газар, бүс нутгийн олон боомт, хил гаалиар нэвтрэх үйл ажиллагааны гол гол талбар, 12360 дугаартай лавлах зэрэг олон давхаргын интернэт, мэдээллийн сантай бүх талаар холбогдож, яаралтай зохицуулалтын ажил урагштай явагдахыг баталгаажуулсан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе