• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" дагуух бүсийн экспортын өсөлтийн хурд 10 гаруй хувьд хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-14 11:06:02
Жүншинь агентлагийн мэдээ: 13-нд Хятадын гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сүнпин, 2015 оны эхний улиралд Хятад болон "нэг бүс нэг зам" дагуух орон, бүс нутгийн экспорт импортын хэмжээ бараг 1 триллион 450 тэрбум юаньд хүрч, адил хугацааны гадаад худалдааны ерөнхий хэмжээний 1\4 хувь гаруйг эзэлсэн байна. Үүнд экспортын байдал нэлээд сайн, мөн үеийн өсөлтийн хурд 10 гаруй хувьд хүрч, адил хугацааны экспортын ерөнхий өсөлтийн хурдаас 5.5 хувиар илүү гарчээ.

Хуан Сүнпин, 2015 онд "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын талаар Гаалийн ерөнхий газраас хийх чухал ажил гэвэл, "нэг бүс нэг зам"-ын гаалийн дээд давхаргын чуулга уулзалтын цуврал үйл ажиллагаа зохион байгуулах, Хятад Европын боомтын зохицуулалтын механизм байгуулах, "нэг бүс нэг зам" дагуу орны гаалийн газартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах зэрэг тогтолцооны тохируулалтыг эрчимжүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгчдийг харилцан уулзуулах, хамтын ажиллагаа өрнүүлэх, хил дагуух боомтуудыг харилцан нээн хөгжүүлэхэд туслах, "нэг бүс нэг зам"-ын гол бүсийн бүтээн байгуулалтыг дэмжих, "гурван тал" харилцан солилцох хийгээд харилцан хуваалцах үйлчилгээний индэр байгуулах зэрэг болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе