|
|
||
14-нд сурвалжлагч Өвөр Монголын Алшаа аймгийн Ойн аж ахуйн салбараас мэдээлснээр, Өвөр Монголын Алшаа аймаг 2015 онд 26.6 мянган га талбайн хөрсийг хүн хүчээр ойжуулахаар төлөвлөсөн байна. Үүнд заг, цагаан гоёогоор гол болгосон аж үйлдвэрийн баазуудад 20 мянган га ойжуулж, нийт иргэдийн албан журмын хөдөлмөрөөр 950 мянган мод тарих юм байна.
Алшаа аймгийн Ойн аж ахуйн товчооны дарга Чэнь Жүньлай сурвалжлагчид хэлэхдээ, Алшаа аймаг газар нутгийн байршлын хувьд Өвөр Монголын баруун хэсэгт оршдог бөгөөд манай улсын хойд нутгийн экологийн чухал сэргийлэлтийн бүс юм. Тус нутагт байгалийн болон хүний хүчээр тарьж ургуулсан төрөл бүрийн нийт 2.06 сая га ойн нөөц бий. Алшаа аймгийн орон нутгийн захиргаанаас голчлон чухалчилж байгаа ногоон экологи, элсэн цөлийн ургамлыг аж үйлдвэржүүлэх ажлын стратегийн зориг санааны дагуу Алшаа аймгийн Ойн аж ахуйн товчоо "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд заг, цагаан гоёо, гоёо, хар чонын хармаг зэрэг 26.6 мянга гаруй га талбай бүхий аж үйлдвэрийн бааз байгуулах болно гэжээ.
Алшаа аймаг цаашид ойн аж ахуйн экологийн бүтээн байгуулалт, цөлийн ургамлын аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлэх юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |