• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян эдийн засгийн байдлын тухай уулзалтыг даргалав

CRI       (GMT+08:00) 2015-04-15 09:07:33

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 14-нд Бээжинд эдийн засгийн байдлын тухай уулзалтыг даргалан, шинэ нөхцөл, шинэ асуудалд чиглүүлэн төрөл бүрийн бодлого, багаж хэрэгслийг ашиглаж, тогтвортой хөгжил, ажлын байраар хангах, үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн байдлыг тогтоон барихыг чухалчилжээ.

14-ний өдөр Ли Кэчян уулзалтыг даргалж, одоогийн эдийн засгийн байдал, эдийн засгийн ажлын тухай эрдэмтэн, аж ахуйн нэгжийн хариуцлагатай хүмүүсийн санал санаачилгыг сонссон байна.

Хуралд, Ли Ян, Хү Аньган, Ү Шяобө нарын зэрэг эрдэмтэд, ZTE, Хайр, Шиньсүн робот, NetEase компанийн хариуцлагатай хүмүүс одоогийн эдийн засгийн байдал, аж ахуйн нэгжийн өөрчлөлт, бүтээмжтэй хөгжилийн тухай өөр өөрийн үзэл бодлоо танилцуулсан байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт буурай байгаа болон улсын дотоодын будлиантай байдалд Хятадын эдийн засаг ерөнхийдөө тогтвортой, бүтцийн тохируулалт амжилттай болж, зориулалттай зохицуулалт зэрэг бодлого буурах хандлагыг зохих хэмжээнд намжааж байгаа хэдий ч зах зээлийн хэрэгцээ мөн л муу хэвээр байгаа тул өсөлтийг тогтвортой байлгахад их хүчин шаардагдаж байна гэж тэд үзжээ.

Ли Кэчян, дэлхийн эдийн засгийн зохицуулалт, Хятадын хөгжил шинэ төлөвт орж байгаа нөхцөлд Хятадын эдийн засаг бэрхшээлийг сөрөн урагшилж, өсөлтийн хурд зэрэг гол үзүүлэлт зохистой байна. Ажлын байрны хангалт тогтвортой, орлого нэмэгдэн, эрчим хүчний үрэгдэл багасаж байна. Үүний зэрэгцээ шинэ хуучин аж үйлдвэр, хөгжлийн хөдөлгөгч хүчийг өөрчлөх зангилаа үед байна. Идэвх хүчин, шинэ тулгар хөгжиж буй хүчин нэмэгдэж байгаа хэдий ч буурах хандлага нэмэгдэж байгааг олж харах хэрэгтэй. Бид асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бодит байдалд дүн шинжилгээ хийж, субъектив нөхцөлийг илрүүлэн урт хугацааны хөгжилд итгэлтэй байх хэрэгтэй. Хэцүү бэрхшээл, сорилтыг даван гарах бэлтгэлтэй байж, ялангуяа амьжиргааны шинэ хүчийг боловсруулж, хөгжлийн шинэ боломжийг сайтар ашиглан ажлын шинэ байдлыг бий болгох хэрэгтэй гэжээ.

Ли Кэчян, Хятадын хөгжил нөөц хүчин ихтэй, хөгжлийн орон зайтай гэдгийг бүрэн ойлгож, Төвийн эдийн засгийн ажлын хурлын зориг санааны дагуу тогтвортойгоор нэмэгдүүлэх үндсэн чиг хандлагыг баримтлан уян хатан бодлого хэрэгжүүлж, зохицуулах хүчээ эрчимжүүлж шинэ нөхцөлд чиглүүлэн төрөл бүрийн бодлого, багаж хэрэгслийг сайтар ашиглан тогтвортой хөгжил, ажлын байраар хангах, үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн байдлыг тогтоон барих хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе