• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Ван И-г хүлээн авч уулзав

CRI       (GMT+08:00) 2015-04-16 09:36:31

15-нд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума Кейптаун дахь ерөнхийлөгчийн ордонд Хятадын ГХЯ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Ван И эн түрүүнд Ши Жиньпин даргын Жакоб Зумад хүргэсэн дотно мэндчилгээг дамжуулав. Ван И хэлэхдээ, Хятад, Өмнөд Африк бол иж бүрэн стратегийн түншүүд, хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Цаашид хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр талын дээд хэмжээний улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгий харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хөдөлгөгч хүч болгох нь чухал юм. Өмнөд Африкийн бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн Хятадын тал зургаан том салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх санаачилга дэвшүүлсэнд Өмнөд Африкийн тал идэвхтэй хандаж байгаа. Хятад, Өмнөд Африкийн харилцаа бол Хятад-Африкийн хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Энэ харилцаа цаашид Хятад-Африкийн хамтын ажиллагааг эрчтэй урагшлуулж, Африк тивийн улс орнуудын хөгжлийг дэмжиж, дэлхийг улам тэнцвэртэй, хөгжилтэй, тогтвортой болгох болно. Хятадын тал цаашид Өмнөд Африктай нягт хамтран ажиллаж, аж үйлдвэрийн уялдаа холбоо, үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагаа, Африкийн олон нийтийн эрүүл мэндийн тогтолцооны бүтээн байгуулалт болон Африкийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулах зэрэг асуудлыг энэ онд Өмнөд Африкт зохиогдох Хятад-Африкийн хамтын ажиллагааны зургадугаар чуулга уулзалтын гол чиглэл болгож, чуулга уулзалтыг Хятад, Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн чуулган болгох болно гэв.

Жакоб Зума Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин даргад дотно мэндчилгээ уламжлаад, Хятадын талын дэвшүүлсэн идэвхтэй хамтын ажиллагааны санаачилгыг бүрэн сайшаан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Өмнөд Африкийн хөгжилд үзүүлж байгаа Хятадын талын хүчтэй дэмжлэгт талархаж байна, энэ нь Өмнөд Африк, Хятад хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл болон үнэнч хамтын ажиллагааг бүрэн харуулж байна гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе