• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг эрчтэй хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-16 17:13:35
16-нд Хятадын Тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шүй Цэнгуан Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зам тээвэр нь зам дагуух 60 гаруй орнуудын дэд бүтцээр харилцан түншлэх чухал амин судас тул "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг гурван чиглэлээр эрчимжүүлэх болно гэв. Тэрээр хэлэхдээ, нэгд, төлөвлөлтийг харилцан уялдуулж, олон улсын чухал зам харилцааны байгуулалтыг хамтран ахиулах. Хоёрт, тээврийн дэд бүтцийн зангилаа зам суваг, чухал төслүүдийг хэрэгжүүлж, дотоод гадаадыг холбосон олон улсын зам сувгийг ажмаар бий болгох. Гуравт, тээврийн аж ахуйн нэгжийн гадаадад үйл ажиллагаагаа тэлэхийг дэмжиж, холбогдох үйлдвэрлэлийн өөрчлөлт, шинэчлэлийг ахиулах болно гэжээ. 3-р сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Гадаад харилцааны яам, Худалдааны яам хамтран "Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замын зорилго, үйл ажиллагааны хөтөлбөр " нийтэлсэн юм. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе