|
|
||
Жүншинь Агентлагийн мэдээ. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев 15-ны өдөр Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Ханьхүйтэй уулзахдаа, Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" нь Казахстаны "Гэрэлт зам" төлөвлөгөөтэй маш олон талаар адил юм гэж тэмдэглэсэн тухай Казахстаны Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн газраас мөн өдөр мэдээллээ.
Назарбаев хэлэхдээ, ерөнхий сайд Ли Кэчянгийн ноднин жил Казахстан хийсэн айлчал бүрэн дүүрэн амжилтад хүрч, хоёр тал иж бүрэн чухал ойлголтод хүрсэн юм. Хятадын санаачилсан "Нэг бүс нэг зам" нь Казахстаны "Гэрэлт зам" төлөвлөгөөтэй маш олон талаар адил юм. Баруун Европыг Хятадын баруун бүстэй холбосон автозам, байгалийн хийн хоолой болон хил дамнасан төмөр зам зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ хүч сэлбэсэн юм гэжээ.
Жан Ханьхүй хэлэхдээ, ерөнхийлөгч Назарбаевийн дэвшүүлсэн "Казахстан-2050" хөгжлийн стратеги болон дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн "Хятадын мөрөөдөл" стратеги ч агуулга, цаг хугацааны хувьд олон талаар төстэй гэжээ.
Талууд хоёр орны харилцааны хөгжлийн талаар санал бодлоо солилцсон байна. \Г.С\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |