|
|
||
МУ-ын Урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч, МУ-ын гавьяат жүжигчин Б.Тунгалаг болон Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн орлогч дарга Хасбагана хуралдааныг даргалав
Монгол хэлтэй үндэстний театрын Зохион байгуулах хорооны өргөтгөсөн хуралдаан 4-р сарын 16-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвд болж, Монгол хэлтэй үндэстний театрын 7-р наадам буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны талаас зохион байгуулах Театрын урлагийн олон улсын анхдугаар наадмыг энэ оны 9-р сард ӨМӨЗО-ны төв Хөх-хотод зохион байгуулахаар тохиролцов. Энэ наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, МУ, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг гурван улсын уран бүтээлчид оролцох юм.
Хуралд оролцогсод
Монгол хэлтэй үндэстний театрын наадмыг анх 1991 оны 5-р сард Улан-Үдэ хотод зохион байгуулж байсан бол 2-р их наадмыг 1993 оны 9-р сард Улаанбаатар хотод, 3-р их наадмыг 2001 оны 10-р сард Улаанбаатар хотод, 4-р их наадмыг 2006 оны 10-р сард Улаанбаатар хотод, 5-р их наадмыг 2009 оны 10-р сард Халимаг улсын Элиста хотод, 6-р их наадмыг Улаан-Үдэ хотод тус тус зохин байгуулж байсан юм байна.
ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Сульмов
Энэ хуралдаанд ӨМӨЗО-ны талаас ӨМӨЗО-ны Үндэстний урлагийн хүрээлэнгийн дэд захирал Өлзийт тэргүүтэй төлөөлөгчид оролцож, МУ болон Буриадын уран бүтээлчидтэй туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцлаа. \ХОУРадиоийн сурвалжлагч М. Цэцэн\
ӨМӨЗО-ны Үдэстний урлагийн хүрээлэнгийн дэд захирал Өлзийт
МУ-ын Ардын жүжигчин Н.Сувд
МУ-ын Ардын жүжигчин Б.Зангад
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |