• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин Хятадын ахмад дайчдад Эх орны дайны ялалтын одон олгов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-16 10:09:22

ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайдын яам 15-ны өдөр ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож, Зөвлөлт Холбоот Улсын эх орны дайнд гарамгай хүчин зүтгэл оруулсан Хятадын 32 ахмад дайчинд "1941-1945 оны эх орны дайны ялалтын 70 жилийн ой"-ын дурсгалын одон олгов.

Мөн өдөр элчин сайд Андрай Денисов ерөнхийлөгч Путины өмнөөс дээрх 32 хүнд одон гардуулав. Тэрээр, ЗХУ-ын эх орноо хамгаалах дайнд хувь нэмрээ оруулсан Хятадын дайчдад Орос улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Хоёр орны залуу үеийнхэн Дэлхийн Хоёрдугаар дайны түүхийг санаж, хоёр орны ард түмний найрамдлыг үеийн үед уламжлах ёстой гэв.

УТЗЗ-ийн Бүх хятадын хорооны дэд дарга Ван Жэнвэй хэлэхдээ, энэ он Дэлхийн фашизмын эсрэг дайн болон Хятадын япон түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ой юм. Энэ түүхт ой хоёр орон хоёр ард түмэнд онцгой ач холбогдолтой. Оросын талаас хятадын ахмад дайчдад эх орны дайны одон олгож байгаа нь Хятад Орос Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны чухал агуулга юм гэв.\Урьхан\


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе