|
|
||
5-р удаагийн Бээжингийн олон улсын кино наадам 16-ны орой Бээжинд нээгдлээ. Тус наадмын үеэр "Тянь Тань" дээд шагнал гардуулах ёслол, киноны яармаг, кино үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа явуулна. "Тянь Тань" шагналын шүүгчдийн комиссын даргаар Францын алдарт кино найруулагч Лук Бессон ажиллах болно. Тус наадам нь дэлхийн кино дэлгэцийн салбарын хөгжил, дэлхийн киночдын хамтын ажиллагааны индэр болох зорилготой юм.
Энэ удаагийн кино наадмын чухал агуулга болох киноны яармаг 4-р сарын 17-20-ны өдрүүдэд ажиллах болно. Киноны яармаг үйл ажиллагааны хүрээ жил ирэх тутам өргөжиж, энэ жил 275 байгууллага, бизнес эрхлэгч оролцохоор бүртгүүлжээ. Тэр дундаа гадаадын оролцогч байгууллага, бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн хоёр жил дараалан дотоодынхоос давж, тоо нь 140 -д хүрсэн байна.
Энэ удаагийн кино наадмын "ирээдүйд хандах нь" сэдэвт олон улсын кино үзэсгэлэн Англи, Франц, Япон, Канад зэрэг орны залуу найруулагчдын кино бүтээл болох шилдэг 16 киног гаргах юм.
Олон улсын кино наадам 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 90 гаруй улс орон, бүс нутгийн 930 киноноос шалгарсан 15 бүтээл "Тянь Тань" шагналын төлөө өрсөлдөх болно. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |