|
|
||
16-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Орос Хятад хоёр орон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх нь залуу хойч үеийнхэнд фашизм болон милитаризмыг эсэргүүцэх үзэл санааны хүмүүжил олгоход чухал ач холбогдолтой юм гэжээ.
Путин мөн өдөр "Путинтэй шууд холбогдоё" телевизийн нэвтрүүлэгт оролцсоныхоо дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, ЗХУ болон Хятад улс Германы фашизмын эсрэг дайн, Японы милитаризмын эсрэг дайнд асар их хохирол амссан, хоёр орны ард түмэн дайны ялалтыг байгуулахын тулд хамтдаа тулалдаж ирсэн түүхтэй. Иймээс Орос Хятад хоёр орон түүхэн ялалтаа хамтран тэмдэглэх нь зайлшгүй юм гэжээ.
Хоёр орон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг хамт тэмдэглэх нь ахмад дайчид болон дайнд гарамгай хувь нэмэр үзүүлсэн хүмүүсээ хүндэтгэн дурсах, мөн залуу хойч үеийнхэнд дайны эсрэг түүхэн тэмцлийн мөн чанарыг ойлгуулж, ирээдүйд ямар ч цаг үед ийм гунигт түүхийг дахин давтахгүй байхыг сануулах ач холбогдолтой юм гэж Путин онцолжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |