• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юньнань муж орчин үеийн эко хөдөө аж ахуйг эрчтэй хөгжүүлж байна

CRI       (GMT+08:00) 2015-04-17 17:19:51

Сүүлийн жилүүдэд, хүнсний аюулгүй байдлын асуудал нь Хятадын иргэдийн хамгийн санаа тавьдаг эмзэг асуудал болжээ. Хятадын Хөдөө аж ахуйн яамны албан хүний хэлж байгаагаар, хөдөө аж ахуйн салбар үүсгэж буй бохирдлын хэмжээгээрээ аж үйлдвэрийн салбарыг давах болжээ. Тэгвэл Хөдөө аж ахуйг орчин үеийн болгох явцад, хоол хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, тариалангийн талбайгаас зах дэлгүүрт худалдах хүртэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар чансааг шалгах ямар механизм байгуулах вэ зэрэг олон асуудлыг ойлгохын тулд ХОУР-ын "Хятад орноор аялхуй- Гайхамшигт Юаньнань" сурвалжлах багийнхан 16-нд Юаньнань мужийн Чүшюн И үндэсний өөртөө засах жөүгийн Юаньмө сяньд хүрч, энэхүү эртний нутагт оршин амьдарч буй иргэдийн орчин үеийн үйлдвэрлэл, ахуй амьдралтай танилцжээ.

НТӨ 1 сая 700 мянган жилийн түүхтэй Юаньмө хүн бол Хятадын нутагт илэрсэн хамгийн эртний хүн юм. Энэ олдворыг илрүүлснээр Юньнань мужийн Юаньмө сянь "Азийн хүн төрөлхтний өлгий" хэмээн дэлхийд алдаршжээ. Өнөө, орчин үеийн эко хөдөө аж ахуй эрчтэй хөгжсөнөөр, энэ нутаг дахин олны анхаарлыг татах болжээ.

Юаньмө сянь бол Хятадын хүнсний ногооны өлгий нутаг юм. Байгалийн нөхцөл, нарны гэрлийн тусгал, цаг агаар зэргээрээ Хөх мөрнөөс хойших нутгийн дотор нэлээд сайнд тооцогддог. Одоо Үндэсний шинжлэх ухаан технологийн паркт хамрагдан, өмнөд бүсээс хойд бүс рүү хүнсний ногоо татах чухал бааз болж байгаа юм. Энэ нутгийн ногоогоор Хятадын хойд болон бусад бүсийг хангах ажил хөгжлийн маш их орон зайтай гэжээ.

Манай сэтгүүлчдийг Юаньмө сяний улаан лооль тариалсан баазад очиход, ногоочид Гө Баожинь хэмээх залууг хам хуурайгүй магтаж байв. 12 жилийн өмнө Гө Баожинь бусад ногоочидтэй хамт тус сяний байгалийн өвөрмөц нөхцөлд татагдаж, жимс наймаалдаг байснаа болиод ногоочин болсон юм байна. Гэвч тариачин болох гэдэг хэн хүний санасан шиг амархан ажил биш юм аа гэж тэр ярьж байна.

2002 онд Юаньмө сяньд ирж, тухайн нутгийн иргэдтэй хамт тариалж, тухайн жилдээ 3 сая юаний өрөнд орж, сохор зоосгүй болтлоо хоосорсон юм. Аав маань тэтгэвэрийн мөнгөнөөсөө 200 юань өгч, 0.3 га газарт эрдэнэ шиг тариалахыг санал болгосон. Би төрсөн нутаг Шаньдүндаа харьж, орчин үеийн тариалалтын ажилтай танилцаж, эдийн засгийн маш их үр ашигтай болохыг мэдэж авлаа. Ингээд нарны гэрлийн тусгал их тул Юаньмөг сонгосон. Би эхний жилдээ 0.3 га газар хаш тарьсан юм гэлээ.

Хүлэмжинд ногоо тарих, хуванцар хоолойгоор ногоо услах шинэ аргыг өөрөө сурч, маш түргэн хугацаанд мөнгө олж, тариалалтаа 20 га хүртэл өргөжүүлж, жилд 30 сая юаний орлого олсон юм. Хүнсний ногооны нэр төрөл ч аажмаар цэвэр органик хөдөө ажуйн бүтээдэхүүн тийш хөгжлөө гэлээ. 

Гө Баожиний туулсан зам Юаньмө сяний жимс, ногооны салбарынхан тэнгэрийн царай хардаг байсан хуучин уламжлалт арга хэлбэрээсээ орчин үеийн эко хөдөө аж ахуй руу шилжин хөгжсөний нэг үлгэр жишээ болж байна.

Юаньмө сяний хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь дотоодын том дунд зэргийн 150 гаруй хот сууринд борлуулагдаж байгаа төдийгүй, мөн Герман, Япон, Орос, Сингапур зэрэг 16 улс орон, бүс нутагт хүрснээр Хятад даяар алдартай "Өвлийн эхэн сарын шинэ хүнсний ногооны эх үүсвэр" болсон байна.

Юаньмө сянь байгальд ээлтэй эко хөдөө аж ахуйн брэндийг хүч тавин бүтээж байгаа болохоор хүмүүс эндхийн хүнсний ногоо, жимс жимсгэнийг худалдан авах дуртай байдаг юм. Тус сяний Хөдөө аж ахуйн газрын орлогч дарга Жөү Гүөхуа танилцуулахдаа, Юаньмө сянь ногоон бүтээгдэхүүний стандарт бүхий үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд тариалангийн талбайгаас зах дэлгүүр хүртэлх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйн хяналт шалгалтын механизм ажиллуулдаг гэжээ.

"Бид юуны өмнө бохирдол ихтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, тариаланд хортай химийн бодис, бордоо ашиглахыг эрс хориглосон. Таримлыг хорхой шавжаас хамгаалахдаа шавж устгах чийдэн, гэрлийн хавтан зэрэг био техникийг түлхүү ашиглаж байгаа. Манай хүнсний ногоо, жимс чанар, хорио цээрийн хяналт шалгалтын дараа л гадагш тээвэрлэгддэг" гэжээ.

Бохирдолгүй, ногоон хүнсний бүтээгдэхүүн тарьж, чанар, хорио цээрийн чанга хатуу хяналт шалгалтын механизмыг ажиллуулдаг болохоор тариалан болон борлуулалтын өртгийг зохих хэмжээгээр нэмдэг. Гэвч хөдөө аж ахуйн тарьж ургуулах техникийг дээшлүүлэх замаар ургац багатайгаас үүдсэн хохирлыг нөхөж чаддаг тухай орон нутгийн тариачид ярьж байлаа. Юутай ч хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгийн чухал, алс хэтийн ач холбогдолтой юм.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе