|
|
||
2015 оны 1-р улиралд Бээжин хотын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 477 тэрбум 350 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар нэмэгджээ. Харин өсөлтийн хурд нь өнгөрсөн оныхоос 0.5 нэгж буурчээ.
Бээжин хотын Аудитын газар болон Аудитын үндэсний газрын Бээжин дэх хяналтын шалгалтын хэсэг 17-ны өдөр "Бээжин хотын 2015 оны 1-р улирлын эдийн засгийн тайлан"-г нийтэллээ. Тоо баримтад харуулснаар, 1-р улиралд хөдөө аж ахуйн нэмүү өртөг 1 тэрбум 900 сая юаньд хүрч, 0.6 хувиар буурсан бол аж үйлдвэрийн нэмүү өртөг 93 тэрбум 780 сая юаньд хүрч, 5.6 хувиар нэмэгдсэн байна. Мөн үйлчилгээний салбарын нэмүү өртөг 381 тэрбум 670 сая юаньд хүрч, 7.2 хувиар нэмэгджээ. Бээжин хотын импорт, экспортын нийт хэмжээ нь 78.1 тэрбум ам долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.4 хувиар буурсан төдийгүй, уналтын хэмжээ нь өнгөрсөн оныхоосоо 25.1 нэгжээр илүү, харин энэ оны 1,2-р сарынхаас 0.6 нэгжээр бага үзүүлэлттэй гарчээ.
Д.Хүчитбаатар
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |