![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улсын дарга Ши Жиньпин 17-ны өдөр урилгаар Саудын Арабын ван Салман бин Абдулазиз ал–Саудтай утсаар ярилаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Саудын Арабын харилцаа түргэн хөгжиж, өөр өөрийн гадаад харилцаан дахь хоёр талт чухал харилцааны нэг болсон. Олон улсын болон бүс нутгийн одоогийн ээдрээтэй өөрчлөлттэй өнөөгийн нөхцөлд хоёр орон олон салбар дахь хамтын ажиллагаагаа зайлшгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Байнгын харилцаж, хоёр орны харилцааны төвшнийг тасралтгүй дээшлүүлэхлэд бэлэн байна гэлээ.
Йемений байдал Дундад дорнод ялангуяа Персийн булангийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалтай холбогдож байгаа учраас Йемений асуудлыг улс төрийн аргаар зохицуулах ахицыг түргэтгэх ёстой гэж тэрээр бас тэмдэглэжээ.
Салман бин Абдулазиз ал–Сауд Саудын Арабаас Йемений одоогийн байдалд авч буй үзэл баримтлалыг Ши Жиньпинд танилцуулаад, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолын түргэн хэрэгжихэд тус дөхөм үзүүлэн, Йеменд энх тайван, тогтвортой байдлыг эртхэн сэргээхийн тулд талуудтай хамтран хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэж илэрхийлжээ. /D/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |