|
|
||
2015 оны 4 дүгээр сарын 17-нд Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн хурлын танхимд Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн мэргэжилтэн, яруу найрагч До.Болдхуягийн эмхэтгэсэн "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номын судлан ярилцах хурал амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү судлан ярилцах хурлыг Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакци, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулсан юм.
Судлан ярилцах хуралд Хятадын Олон Улсын Радиогийн найруулагч Сарантуяа, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн дэд захирал Урсгал, Өвөр Монголын орчуулагчдын нийгэмлэгийн дарга Улаантуяа, ахмад зохиолч Л.Одсэр, нэрт хөтлөгч Насан, П.Өлзийнаран, Өвөр Монголын Багшийн их сургуулийн профессор Ц.Цолмон, На.Өлзийдэлгэр зэрэг хүндэт зочид, Өвөр Монголын Одон телевиз, Өвөр Монголын өдрийн сонин, Солонго сэтгүүл, Төвийн Радио, Өвөр Монголын радио, Хөх хотын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, уран зохиол сонирхогч оюутан залуус өргөнөөр оролцов.
Судлан ярилцах хурлыг Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн дэд захирал Урсгал даргалж, Өвөр Монголын Багшийн их сургуулийн профессор, утга зохиол судлаач Ц.Цолмон, На.Өлзийдэлгэр, утга зохиол судлаач Баягууд Хасбилэг, Баягууд Санжаа нар эл номын тухай тусгайлан шүүмж уншиж, Ахмад зохиолч Л.Одсэр, нэрт хөтлөгч Насан нар баярын үг хэллээ. Хурлын үеэр Монгол Хятадын Соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Б.Лхагвадорж эл номыг эмхэтгэгч До.Болдхуягийг байгууллагынхаа дээд шагнал болох "Соёлын элч" цол тэмдгээр шагнасан юм.
Хуралд оролцсон зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач, уран зохиол сонирхогчид "Өвөр Монголын яруу найргийн дээжис" номын агуулга, чанар чансаа, ач холбогдлыг өндрөөр үнэлсэн билээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |