|
|
||
4-р сарын 19-нд, Пакистанд төрийн айлчлал хийхээсээ өмнө, Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны "Daily Jang" болон "Daily Times" сонинд "Хятад Пакистаны ард түмний нөхөрлөл мөнхрөх болтугай" гэсэн гарчигтай өгүүлэлээ гарын үсэг зуран нэгэн зэрэг нийтэлсэн байна.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, хоёр орны үе үеийн удирдагч болон олон салбарын зүтгэлтнүүдийн дэмжилгээр, Хятад Пакистаны найрамдал урт хугацааны турш аварга мод мэт урт үндэс, өтгөн навчтай байсаар ирлээ. Олон улс болон бүс нутгийн байдал, тэрчлэн хоёр орны дотоодын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Пакистаны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, хоёр орон хэзээд тус тусын гол ашиг сонирхлын асуудлаар харилцан хүндэтгэж, харилцан ойлголцож, харилцан дэмжсээр ирлээ. Пакистан хүмүүс Хятад Пакистаны найрамдлыг "уулнаас өндөр, тэнгисээс гүн, балнаас амттай" гэж магтан дуулдаг. Харин Хятад хүмүүс Пакистаныг "үнэнч, түшигтэй найз" хэмээн үздэг юм. Хятад Пакистаны найрамдал өдөр ирэх тусам хоёр орны ард түмний сэтгэлд гүн гүнзгий оршсоор байна гэжээ.
Пакистаны засгийн газар болон ард түмэн эдийн засгаа хөгжүүлж, ардын амьжиргааг сайжруулахын зэрэгцээ терроризм болон хэт даврагч үзэлд хатуу цохилт өгч улс орны аюулгүйн байдал болон нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж, ил тод ололт амжилтад хүрсэн байна. Сайн найз, сайн ахан дүүс болсны хувьд Хятадын тал Пакистаны олсон амжилтад ихэд баярлаж байна. Пакистаны ард түмэн сэтгэл санаа нэгтэй, эв нягтралтай тэмцдэг л юм бол өөрийн орны байдалд зохицсон хөгжлийн замаа олж, улс орны бүтээн байгуулалтад нэн их амжилт гаргаж, "Азийн бар" болох мөрөөдлөө эртхэн биелүүлж чадна гэдэгт би итгэж байна.
Хятадын ард түмэн Бүх Хятадын үндэстнүүдийн их сэргэн мандлын мөрөөдлөө чармайн биелүүлж байна. Хятадын мөрөөдөл бол энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар амжилтад хүрэх мөрөөдөл болох юм. Хятад улс Пакистаныг багтаасан Өмнөд Азийн олон орнуудтай эе эвтэй харилцаж, Өмнөд Азийн хөгжилд зүтгэхэд бэлэн байна. Хятадын санаачилж байгаа Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн эдийн засгийн бүс бол эргэн тойрны орнуудын дэд бүтцийн харилцаа холбоог эрчимжүүлж, хамтаар хөгжихийг биелүүлэхийн төлөө юм гэжээ.
Энэ удаа Пакистанд хийх төрийн айлчлал маань миний энэ онд гадаадад хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр ерөнхийлөгч Маннон Хуссайн, ерөнхий сайд Шариф зэрэг Пакистаны удирдагчидтай уулзаж, олон салбарын хүмүүстэй өргөнөөр харилцан, хоёр орны харилцаа, харилцан анхаарал хандуулж буй асуудлаар тэд нартай санал бодлоо гүнзгий солилцоно. Тус айлчлалаар дамжуулан, Пакистаны удирдагчидтай хоёр орны хамтын ажиллагааны ерөнхий хүрээг судлан, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалт болон бусад салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг бодит ахицанд хүргэж, хоёр орны харилцааг улам өндөр төвшинд хөгжүүлэхийг хүсэн хүлээж байна.
Бид хоёр орны хөгжлийн стратегийг улам нягт уялдуулж, ард иргэдийн хүсэл мөрөөдлийг хамтаар биелүүлнэ. Хятад Пакистан хоёр орон эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах түүхэн чухал үүргийг хүлээж байна. Бид стратегийн зохицууллаа чангатгаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хөгжлийг хамтаар хайн судалж, Хятад Пакистаны хувь заяаны хамтын цогцыг Хятад улс болон эргэн тойрны орнууд хооронд иймэрхүү цогц байгуулахын үлгэр жишээ болгоно.
Бид хоёр орны худалдаа эдийн засгийн стратегийг улам нягт холбож, эдийн засгийн уялдлыг гүнзгийрүүлнэ. Хятад Пакистаны эдийн засгийн хонгил бол "Нэг бүс нэг зам" санаачилгын чухал төсөл юм. Хоёр тал үүгээр төв болгон, Гвардар гарам, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаар гол болгон, Пакистаны олон газрын хөгжлийг дайчлан, ард иргэдэд үр өгөөжийг нь хүртээнэ.
Бид хоёр орны аюулгүйн харилцааг нягт уялдуулж, аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Хоёр орны аюулгүй байдлын ашиг сонирхол нягт холбогдож байна. Аюулгүйн хамтын ажиллагаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь харилцан нэгдэх ёстой, харилцан ахиулах ёстой. Бид батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн халуун цэгийн асуудлаар зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой.
Бид хоёр орны хүмүүнлэгийн солилцоог урагшлуулж, соёл иргэншлийн хэлэлцээг өрнүүлэх ёстой. Хоёр тал улс төрийн сайн харилцааг хүмүүнлэгийн салбарт нэвтрүүлж, өөр өөр соёл иргэншлийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болгох ёстой. Энэ он Хятад Пакистаны найрсаг солилцооны жил, хоёр тал сайтар зохион байгуулж, нягт хамтран ажиллан, олон тэмдэглэх арга хэмжээг сайтар зохиох ёстой. Хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, хэлний сургалт, залуу хүмүүсийн солилцоо, найрсаг хот, зөвлөхүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр ард түмний сэтгэлийг улам ойртуулах ёстой.
Бид хоёр орны гадаад харилцааны стратегийг нягт уялдуулж, эргэн тойрны таатай орчныг бүрдүүлэх ёстой. Хятад Пакистан олон улс бүс нутгийн асуудлаар адил юм үү ижилхэн байр суурьтай. Хэлхээ холбоогоо цаашид нягтруулж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалан, эргэн тойрны энх тайван тогтвортой орчныг бүрдүүлэх ёстой.
Бид гараа холбож, мөр зэрэгцүүлэн хамтаар хичээн зүтгэж, Хятад Пакистаны сайн сайхан ирээдүйг цогцлооё.
Хятад Пакистаны ард түмний найрамдал мөнхрөх болтугай.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |