• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пакистанд төрийн айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-20 20:53:40

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Исламбадад хүрэлцэн очиж, Пакистанд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.
Ши Жиньпины тусгай нисэх онгоц Пакистаны агаарын хилд ороход Пакистаны JF-17 Thunder 8 байлдааны онгоц зам туршид хамгаалжээ.

Орон нутгийн цагаар 10 цаг 50 минутын үеэр Ши Жиньпины тусгай нисэх онгоц Нур Хан агаарын цэргийн нисэх онгоцон буудалд газардаж, Хоссайн болон Шариф ёслол төгөлдөр хүлээн авчээ.

Онгоцны буудлаас зочид буудал хүрэх зам дагуу Хятад Пакистаны төрийн далбааг өлгөж, "Пакистан Хятадын найрамдал мандтугай" гэх мэтийн уриа лоозон өлгөж байлаа.

Ши Жиньпин Пакистаны ард иргэдэд Хятадын ард түмний халуун мэндийг дэвшүүлж, хоёр орны ард түмний уламжлалт найрамдал өнө мөнх гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс ямагт стратегийн өндөрлөг, алсын харцаар Хятад Пакистаны харилцааг үнэлдэг. Пакистан бол миний энэ удаагийн айлчлалын анхны улс, би Пакистаны удирдагч болон олон салбарын хүмүүстэй өргөнөөр хэлэлцэж, хоёр талын харилцаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцохыг хүсэн хүлээж байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе