• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Пакистанд айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-20 16:45:02

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-нд тусгай онгоцоор Бээжингээс хөдөлж, 6 цагийн турш 3900 километр аялж Пакистаны агаарын бүсэд ороход Пакистаны агаарын цэргийн 8 FC-1 онгоц хөөрч, Ши Жиньпиний тусгай онгоцыг хамгаалав.

Пакистан улсын ерөнхийлөгч Хуссейн, ерөнхий сайд Шрифийн нарын урилгаар Ши Жиньпин дарга 20-21-нд Пакистанд төрийн айлчлал хийнэ. Түүнчлэн Бүгд Найрамдах Индонез улсын ерөнхийлөгч Жокогийн урилгаар Индонезид болох Ази Африкийн удирдагчдын бага хурал, Вандунгийн хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Пакистан бол Хятад улсын чухал хөрш бөгөөд бүх цагт хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түнш орон юм. Хагас зууны турш Хятад, Пакистан хоёр орны найрсаг харилцаа нь олон улсын нөхцөл байдал, дотоодын улс төрийн өөрчлөлтөөс шалтгаалж өөрчлөгдөхгүй, харилцаагаа тасралтгүй хөгжүүлэх байр суурьтай юм.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе