• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бээжингээс хөдлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-20 09:43:42
Лалын Бүгд Найрамдах Пакистан улсын ерөнхийлөгч Хуссейн, ерөнхий сайд Шрифийн урилгаар Пакистан улсад төрийн айлчлал хийхээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин 20-ны өглөө Бээжингээс хөдлөв. Тэрээр мөн Бүгд Найрамдах Индонез улсын ерөнхийлөгч Жокогийн урилгаар Индонезид болох Ази Африкийн удирдагчдын бага хурал, Вандунгийн хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Ши Жиньпины хамт тэргүүн хатагтай Пэн Ли-Юань, Төвийн Бодлого судлах албаны дарга Ван Хунин, Төвийн Тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи нар айлчилна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе