|
|
||
Саяхан гадаадаас Хятадад суугаа дипломатууд, үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн төлөөлөгчид Бээжинд хуран цугларч, "нэг бүс нэг зам"-ын стратегийн төсөл судалгааны тайлан сонсож, Хятадын аж ахуйн нэгжтэй харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
ХКН-ын төв хорооны гадаадтай харилцах газар саяхан "нэг бүс нэг зам"-ын мэдээ нийтлэх хурал хийлгэж, Хятадын өөрчлөлт шинэчлэлийн хорооны баруун бүсийг нээн хөгжүүлэх газрын байцаагч Оу Шиоли, судалгааны зөвлөлийн нарийн бичгийн дарга Жан Яньшэнг урьж, "нэг бүс нэг зам"-ын стратегийн төслийн талаар гадаадаас Хятадад суугаа элчин сайдын яамны 198 дипломат ажилтан, үндэстэн дамнасан 109 аж ахуйн нэгжийн 137 төлөөлөгчдөд тайлан тавиулав.
Японы Мицубиши компанийн төлөөлөгчийн асуултад Жан Яньшэн хариулахдаа, Хятадын засгийн газар, аж хуйн нэгжтэй хамтран ажилласны үр дүнд Японы аж ахуйн нэгж зэрэг үндэстэн дамнасан олон компани тус төслөөс ашиг хүртэх бөгөөд Хятадын зах зээлтэй уялдан хөгжих болно гэжээ.
Тэрээр, "Японы аж ахуйн нэгж нэлээд эртнээс дэлхийн зах зээлд орсон юм. Япон иен олон улсын валют болсон ба Японы аж ахуйн нэгжийн гадаад дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн зууны наяад оноос эхэлсэн юм. Энэ талаар Хятадын аж ахуйн нэгжийн суралцах загвар болж байгаа бөгөөд Хятадын тал ч Японы дэлхийн олон бүс нутагт хамтын ажиллагаа өрнүүлж буй арга хэлбэр, туршлагын талаар судалгаа хийж байна. "Нэг бүс нэг зам"-ын төсөлд зам дагуу орнууд л оролцох боломжтой гэсэн үг биш, харин хамтран ажиллахад Япон эсвэл Европ, Америкийн аж ахуйн нэгжид адилхан нөхцөл боломжтой юм. Америкийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжийн нэг менежер надаас бид хэзээ хятадуудын нүдэнд Хятадын аж ахуйн нэгжтэй адилхан харагдах бол гэж асууж байсан. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаар дамжуулж, эдгээр аж ахуйн нэгж чухал бүрэлдэхүүн хэсэг болох нь дамжиггүй " гэв.
Сурвалжлагчийн мэдээлснээр, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцохыг хуралд оролцсон үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд хүсэн хүлээж байжээ. Schneider Electric хязгаарлагдмал компаний засаг захиргааны үйл хэрэг болон тогтвортой хөгжил хариуцсан захирал Пей Жиньлинь хэлэхдээ, "Бид маш их хүсэн хүлээсэн байдлаар энэ удаагийн хуралд оролцож байна. Үүний нэг нь бодлогын тодорхойлолтыг сонсох, нөгөө нь Хятадад "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалттай хэрхэн уялдах талаар засгийн газраас биднийг удирдаж, бидний ажлыг улам хөгжингүй болгох явдал юм" гэжээ.
Хятад дахь Австралийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ли Цүйчи сурвалжлагчид хэлэхдээ, Австрали Хятад хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны салбар маш сайн ирээдүйтэй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Боломж маш их байгаа. Австралийн компани дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг талаар бүгд маш сайн давуу талтай юм. Хоёр орны чөлөөт худалдааны гэрээ нь тус хоёр орны хөдөө аж ахуй, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарт хамтын ажиллагааны маш олон боломж нээж өгсөн юм. Бид Хятадын талын түнштэй хамт гадагшаа тэлж, "нэг бүс нэг зам"-ын бүсэд хамтын ажиллагааны шинэ боломж нээхийг хүсэж байна" гэжээ.
Хятадад суугаа олон орны элчин төлөөлөгч үнэн сэтгэлээсээ хамтран ажиллах дуртай буйгаа илэрхийлэв. Ирланд улсаас Хятадад суугаа элчин сайд John Paul Kavanagh хэлэхдээ,"нэг бүс нэг зам" бол нээлттэй санаачилга юм. Энэ нь зөвхөн зарим орноор хязгаарлагдахгүй гэсэн үг юм. Ирланд улс судлан нээх талаар маш хүчирхэг. Банк санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник, мэдээлэл холбоо, техникийн салбарт давуу талтай юм. Хятадын аж ахуйн нэгжүүд Ирланд улсад ирж хөрөнгө оруулан, олон талаар хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.
Олон орноос Хятадад суугаа элчин төлөөлөгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл илэрхийлэхдээ, баттай танилцуулга, харилцан солилцох замаар Хятад улсаас дэвшүүлсэн "нэг бүс нэг зам"-ын санаачлагыг бүх талаар, маш гүнзгий ойлголоо. Хятадын талтай харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |