|
|
||
Өвөр Монголын Радио хорооны сурвалжлагч Амжилтын мэдээлснээр, Монгол улсын Урчуудын эвлэлийн хорооны зураач Х.Мөнхцэцэг, Х.Заяат, Д.Гантөгс нарын "Торгоны замын домог" тосон будгийн зургийн үзэсгэлэн 19-ний өдөр Хөх-хотод нээгдлээ.
Монгол улсын орчин үеийн дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй дөрөө харшуулан зүтгэж яваа хуруу дарам цөөн эмэгтэй уран бүтээлчдийг дурдвал юуны өмнө Х.Мөнхцэцэг, Д.Гантөгс санаанд ордог. Тэр хоёр Монгол уран зургийн үйлсэд өөрийн онцлогтой бүтээлээрээ агуулга хэлбэрийг нь тэлэн баяжуулж буй нь хүмүүсийн бишрэл хүндэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг юм. Ялангуяа Х.Мөнхцэцэг цэрэг дайны сэдвээр зурсан эмэгтэй зураачдын төлөөлөгчийн хувьд эзэн Чингис хааны тухай зураг, түүхэн агуулгатай зураг зурахаас гадна монгол бөх, эх байгалийн үзэсгэлэнг харуулсан уран бүтээл хийдэг. Монгол бүсгүйчүүдийн зургийг зурж бүсгүй хүний уян зөөлөн сэтгэл, эрхэмсэг сайхан дүр төрх, нууцлаг хайрын уянгат шивнээ, угсаатны зүйн онцлог, монгол бүсгүйн үзэсгэлэн гоо ардын дууны айзам хэм, өнгө аяс шиг амилуулан бүтээж чаддаг гарамгай зураач юм.
Зураач Х.Мөнхцэцэг, би өөрийн уран бүтээлийг түүх, монголчуудын аж байдал, байгалийн сайхныг дүрслэхийн зэрэгцээ хүнийн хөрөг, угсаатны зүйн чиглэлийг харуулахыг зорьдог. Яагаад гэвэл Монгол үндэстэн гэдэг агуу их түүх соёлтой учраас үүнийг дүрслэн харуулах ёстой гэжээ.
Торгоны зам бол тив дэлхийг холбосон солонгон хадаг шиг зам юм. Олон зуун жилийн турш хуучилж дуусашгүй сайхан үлгэрүүд торгоны зам шиг үргэлжилсээр ирсэн юм. Юунд тосон будгийн зургийн үзэсгэлэнгээ "Торгоны замын домог" гэж нэрийдсэн тухай Д.Гантөгөс хэлэхдээ, торгон зам маш эрт дээр үеийн түүхтэй. Дэлхийн улс үндэстнийг холбосон түүх соёл, урлагийн хөгжилд маш их хувь нэмэр оруулсан агуу том орон зайг эзэлдэг гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Уран бүтээлчид өөр өөрийн уран бүтээлээр торгоны замтай холбоотой үндэстнийхээ домог түүхийг чадах чинээгээрээ харуулахыг хичээсэн тосон будгийн зургийн үзэсгэлэн боллоо гэжээ.
Тосон будгийн зургийн үзэсгэлэнг үзсэн Хурцбилэг хэлэхдээ, эдгээр тосон будгийн зураг түүнд олон үлгэрийг нүдний өмнө дэлгэн үзүүлж чадлаа хэмээж байсан юм.
Тус үзэсгэлэн 4-р сарын 19-26-ны өдөр хүртэл нээгдэх юм.
/Өвөр Монголын Радио хорооны сурвалжлагч Амжилт мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |