• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилд тус дөхөм болохыг хүсэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-21 09:28:30

20-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69-р чуулганы дарга Сам Кахамба, Хятадын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам"-ын санаачилга түүний дагуу орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилд тус дөхөм болохыг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр, НҮБ-ын төв байранд "нэг бүс, нэг зам буюу олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэр" хэмээх чуулга уулзалт зохион байгуулав. Чуулга уулзалтанд, Сам Кахамба хэлсэн үгэндээ, өнгөрсөн 20 жилд, Хятад улс эдийн засгийн аварга том нөөц хүчинд тулгуурлаж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар зангилаа үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Тэрээр, "Хятад улс хөгжиж байгаа орнуудад урт хугацаагаар дэмжлэг туслалцаа үзүүлж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах талаар чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг би сайшааж байна" гэжээ.

Сам Кахамба, Хятадын дэвшүүлсэн "нэг бүс, нэг зам"-ын санаачилга түүний дагуу орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна. 2015 оноос хойш, дэлхийн хөгжлийн хөтөлбөрт "нэг бүс нэг зам"-ын санаачилга шинэ боломж нээж, хөдөлгөгч хүчээр хангах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе