|
|
||
Пакистаны Даван сонин 21-ний өдөр сайтандаа "эдийн засгийн хонгилоор гол болгож, Хятад Пакистан 51 төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээр, мерорандумд гарын үсэг зурлаа" гэсэн гарчигтай дэлгэрэнгүй мэдээлэл нийтэллээ.
Мэдээлэлд, Хятад Пакистаны эдийн засгийн хонгил нь Пакистаны бүх муж, орон нутгийн хөгжилд ашигтай, Пакистан бүс нутгийн чанартай худалдаа хөрөнгө оруулалтын цогцолбор болон хөгжихөд ашигтай юм. Ши Жиньпин даргын Пакистанд хийж буй айлчлал хоёр орны түүхэнд цагийг заагласан үйл явдал болж, Хятад Пакистаны эдийн засгийн хонгил энх тайван цэцэглэл хөгжлийн бэлэг тэмдэг болох болно гэжээ.
Пакистаны Ассосиантед Пресс агентлаг 21-ний өдөр "Хятад Пакистан 51 төрлийн хэлэлцээр, меморандумд гарыг үсэг зурсан нь Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг түргэтгэх болно хэмээх мэдээ нийтэллээ. Мэдээнд, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт 20-ны өдөр шинэ хөдөлгөх хүчтэй болж, хоёр орны удирдагч 51 төрлийн хамтын ажиллагааны хэлэлцээр, меморандумд гарын үсэг зурж, торгоны замын Пакистанд дахь төсөл шинэ шатанд гарлаа гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |