|
|
||
21-д Хятад улсын дарга Ши Жиньпин Исламабадад Пакистаны Ерөнхийлөгч Хусейнтай уулзжээ.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хусейн Ерөнхийлөгч өнгөрсөн онд Хятадад хоёр удаа айлчилсан бол энэ онд Пакистан манай айлчлалын анхны орон болж байгаа нь Хятад Пакистаны харилцаа улам нягтарч буйг харуулж байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны найрамдлыг улам зузаатгаж, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэн, хоёр ард түмэнд үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, хойшид хоёр орны дээд удирдагчдын харилцан айлчлалыг гүнзгийрүүлж, Хятад Пакистаны эдийн засгийн коридор байгуулах тойронд эрчим хүч, зам тээврийн дэд бүтцийн байгуулалт, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа зэрэг талаарх ажил хэрэгч хамтын ажиллагаагаа стратегийн хэмжээнд хөгжүүлэхийг найдаж байна. Мөн соёл боловсрол, залуучуудыг хөгжүүлэх, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын харилцаагаа урагшлуулах хэрэгтэй байна гэжээ.
Ерөнхийлөгч Хусейн, Пакистаны ард түмэн Ши Жиньпин даргын айлчлалыг хүсэн хүлээсээр ирсэн. Хятад улс олон салбарын хөгжилд нандин дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархал илэрхийлж байна. Бид нэг л Хятад орон бодлогыг гуйвшгүй дэмжиж, Хятадын чухал эрх мэдэлд холбогдсон асуудал дээр Хятадын засгийн газрын байр суурийг дэмжсээр байх болно. Пакистан Хятадын эдийн засгийн коридор нь ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжлийн бэлэг тэмдэг болж, хоёр ард түмэнд үнэнхүү үр ашиг авчирна гэдэгт итгэж байна гэжээ. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |