• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин "Хятад Пакистаны хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх аянаа эхлүүлье" гэх чухал үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-21 21:28:47

21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистанд "Хятад Пакистаны хувь заяаны хамтын цогцыг бүрдүүлж, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх аянаа эхлүүлье" гэх чухал үг хэлж, Хятад Пакистаны найрамдал, хамтын ажиллагааг дээд хэмжээнд үнэлж, хоёр орон цаашид хувь заяагаа холбосон хамтын цогц байгуулж, Азийн хувь заяаны хамтын цогцын байгуулалтад үлгэр жишээ болохуйц ач холбогдол үзүүлэхийг онцолжээ. Тэрээр яриандаа, Хятадын энх тайван хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулж, мөн өмнөд Азийн хөрш орнуудтайгаа найрсаг харилцаагаа хөгжүүлэх бодлогыг өгүүлэн, хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтын хөгжил цэцэглэлтээ биелүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, нэгд Хятад Пакистан харилцан дэмжилцэж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёрт, Хятад Пакистан холыг бодож, сонирхлоо нийтгэн, хамтын хөгжлөө биелүүлэхийн тулд хүчин зүтгэх хэрэгтэй. Гуравт, Хятад Пакистан сэтгэл зүрхээрээ холболдон, уламжлалт найрамдлаа бэхжүүлэх хэрэгтэй. Энэ онд хоёр орны найрсаг харилцааны жилээр тохирч, өргөн дэлгэр агуулгатай арга хэмжээнүүд зохионо. Дөрөвт, Хятад Пакистан жаргал зовлонгоо хамт туулж, аюулгүйн өрсөлдөөн сорилтыг хамтдаа ялан давцгаая. Тавд, Хятад Пакистан үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Афганистаны нэгдэл энхийн замаар урагшлуулах зэрэг талаар хүчин зүтгэл үзүүлэх хэрэгтэй гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе