• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пакистаны нам бүлгүүдийн удирдагчидтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-21 10:05:50

20-нд Исламабадад Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгч асан, Ардын намын нэгдсэн холбооны дарга Асиф Али Зардари зэрэг Пакистаны нам бүлгүүдийн удирдагчидтай уулзжээ.

Ши Жиньпин, Пакистаны бол Хятадын хэзээ ч хувиршгүй найз юм. Пакистаны нам бүлүүд Хятад Пакистаны найрамдлыг дэмжинэ гэдгээ Пакистан найзууд маань надад хэлсэн. Хятад Пакистаны харилцааны хөгжил өнөөдрийн энэ төвшинд хүрсэн нь нам бүлүүдийн урт хугацааны анхаарал халамж, дэмжлэг тусламжтай салшгүй холбоотой юм. Пакистаны нам бүлүүдтэй тогтоосон найрсаг харилцааг ХКН чухалчилдаг бөгөөд тэдэнтэй олон намын олон улсын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хятад, Пакистан бол хөгжиж байгаа орнууд. Адилхан эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах түүхэн үүрэгтэй. Пакистаны хөрш, сайн найзын хувьд, бид Пакистаны нам бүлүүдийн улс орныхоо үндсэн ашиг сонирхлын үүднээс, эвлэрэн нэгдэж, хамтдаа улс орны тогтвортой хөгжлийг хамгаалж, эдийн засгаа хөгжүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулахыг хүсэж байна. Бид Пакистаны ирээдүйд итгэл дүүрэг байна гэж Ши Жиньпин онцоллоо.

Асиф Али Зардари нар, Ши Жиньпин даргын Пакистанд айлчилж байгаад баярлаж байна. Пакистан Хятадын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг дэмжиж буй Хятад улсад талархаж байна. Энэ нь Пакистаны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулж чадах төдийгүй бүс нутгийн тогтвортой байдал, хамтын хөгжлийг биелүүлэхэд тустай юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе