• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шарифтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-21 10:12:48

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Исламбадад Пакистаны ерөнхий сайд Шарифтай хэлэлцээ хийж, Хятад Пакистаны харилцааг хэзээд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон ахиулж, Хятад Пакистаны хувь заяаны хамтын цогцын агуулгыг улам төгөлдөр болгон, Хятад Пакистаныг үеийн үед найрсаг байлгахын төлөө зүтгэнэ гэж хоёр тал санал нэгтэй зөвшөөрчээ.

Ши Жиньпин, Пакистан бол миний энэ жилийн айлчлалын анхны улс. Хятад улс Пакистантай харилцаагаа хөгжүүлэхийг ихэд чухалчилж, Хятад Пакистаны харилцааг ямагт Хятадын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлээ болгодог гэжээ. Тэрээр Хятад Пакистаны харилцааг хөгжүүлэх асуудлаар таван талт санал дэвшүүлэв.

Нэгд, Дээд давхаргын хэлхээ холбоог хэвээр байлгаж, хоёр орны харилцааны чиглэлийг зааж, хөгжлийг хөгжүүлэн, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, цэрэг арми солилцоо хийхийг урамшуулна.

Хоёрт, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалтаар төв болгон, Гвадар боомт, зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаар гол болгон, "1+4"-ийн хамтын ажиллагааны загварыг буй болгож, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэн, хамт хөгжинө.

Гуравт, Хятад Пакистаны аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Терроризмын эсрэг олон улсын тэмцэлд оруулсан Пакистаны хувь нэмрийг Хятад улс сайшаах бөгөөд, Пакистан өөрийн улсын байдлын дагуу терроризмын эсрэг стратеги хэрэгжүүлэхийг шуурхай дэмжин, энэ хүчнээ дээшлүүлэхэд нь туслахад бэлэн байна. Пакистан үргэлжлэн үр ашиг бүхий бодлого хэрэгжүүлж, Пакистан дахь Хятадын байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.

Дөрөвт, 2015 оны Хятад Пакистаны найрсаг солилцооны оны арга хэмжээг сайтар зохион байгуулж, соёл, боловсрол, орон нутаг, залуус, зөвлөхүүд, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын солилцоонд тус дөхөм үзүүлнэ.

Тавд, НҮБ, ШХАБ зэрэг байгууллагын индрийг гүйцэд ашиглан, НҮБ-ын өөрчлөлт, уур амьсгалын хувиралт, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг олон улс, бүс нутгийн чухал асуудлаар бодлого зохицуулан, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Пакистан найрсаг хөршийн гадаад бодлого хэрэгжүүлж буйг Хятад улс сайшааж, Пакистан хөрш оронтойгоо харилцаагаа сайжруулахыг дэмжих бөгөөд ШХАБ-ын албан ёсны гишүүн болохыг нь сайшаана. Афганистаны асуудлаарх Пакистаны онц үүргийг Хятад улс чухалчлах бөгөөд Пакистантай хамтран Афганистаны энхийн явцыг ахиулахад бэлэн байна.

Шариф хэлэхдээ, Пакистан Хятадын найрамдал бол Пакистаны гадаад бодлогын үндэс, хоёр орны ард түмэн ахан дүүгийн найрсаг харилцаатай юм. Пакистаны бүрэн эрх, аюулгүй байдлын асуудлаар Хятад улс эрхэм нандин тусламж үзүүлдэгт талархаж байгаа бөгөөд хоёр орон дэлхий дахин, бүс нутгийн асуудлаар сайхан хамтран ажилладагт таатай байна. Пакистан нэг Хятад улс байх байр суурийг баримталж, Тайвань, Түвд, Шиньжян, Өмнөд Тэнгис зэрэг асуудлаарх Хятад улсын байр суурийг дэмжинэ. Хятад улстай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны худалдааны төвшнийг шинэ шатанд хүргэхэд Пакистан бэлэн байна. Пакистан Хятад улсын санаачилсан "Нэг бүс нэг зам"-ыг дэмжин, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банкны бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны удирдагч сэтгүүлчидтэй уулзав.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе