|
|
||
БНХАУ-ын Шиа Мэний их сургууль—МУ-ын Үй Цай бүрэн дунд сургуулийн бакалаврын онлайн сургалтын нээлтийн ажиллагаа 4-р сарын 21-ний өдөр Үй Цай бүрэн дунд сургуульд боллоо. Шиа Мэний их сургуулийн Гадаад сургалтын дээд сургууль, Олон улсын дээд сургуулийн захирал Жэн Түнтао тэргүүтэй Шиа Мэний их сургуулийн төлөөлөгчид зориуд хүрэлцэн ирж энэхүү ажиллагаанд оролцож, захирал Жэн Түнтао, Үй Цай бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяраа нар онлайн сургалтын хүндэт самбарыг нээлээ.
Хятадын Шиа Мэний их сургууль 1921 онд байгуулагдсан бөгөөд олон жил гадаад оронд онлайн сургалт явуулсан туршлагатай сургууль юм. Өнөөгийн байдлаар 30 орчим оронд бакалаврын онлайн сургулт явуулж байгаа юм байна. Энэ их сургуулийн онлайн сургалтанд хамрагдсанаар хятад хэлний сургалттай дунд сургууль төгссөн монгол хүүхдүүд эх орондоо тус их сургуулийн банк санхүү, нягтлан бодогч, олон улсын худалдаа, зочид буудлын удирдлага зэрэг мэргэжлийг эзэмших боломж нээгдэж байгаа юм.
\ ХОУР-гийн сурвалжлагч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |