• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимт найрамдлын шагнал" гардуулжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-21 09:58:13

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Исламабадад Пакистаны найрсаг зүтгэлтнүүд, найрсаг байгууллага нэгжийн төлөөлөлтэй уулзсан бөгөөд тэдэнд "Энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимт найрамдлын шагнал" гардуулж, Хятад-Пакистаны найрамдлыг бэхжүүлэх талаар гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлжээ.

Шагналын эздийг тодруулбал, Пакистаны олон салбарт Хятад улсыг зөв идэвхтэй сурталчлан таниулсан Пакистаны парламентын дээд танхимын Батлан хамгаалалт болон батлан хамгаалахын аж үйлдвэрийн хорооны дарга, Мусульманы нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга, Пакистан-Хятадын судалгааны нийгэмлэгийн дарга Мушахид Хуссейн Сайд, Гилгит дэх Хятадын амь үрэгдсэн баатруудын бунхныг 37 жил алгасалгүй сахисан Али Ахмад Января, Пакистанаас Хятадад суух элчин сайд асан Масуд Хан, Пакистанд хамгийн анхны Күнзийн сургалтын танхим байгуулсан тус орны Үндэсний орчин цагийн хэлний их сургууль, Хятад-Пакистаны хүмүүнлэгийн солилцоог идэвхтэй ахиулан, залуусыг Хятадтай найрсаг сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэхэд хүчин зүтгэсэн Пакистан-Хятадын найрамдлын нийгэмлэг, Хятад-Пакистан хоёр орны засгийн газар, ард түмний ойлголцол солилцоог хүч тавин дэмжиж ажилласан Пакистаны Үндэсний менежментийн дээд сургууль, 2008 оны Хятадын Вэньчуаний их газар хөдлөлтийн дараах аврах ажилд оролцсон Пакистаны эмчилгээний баг зэрэг болно.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе