|
|
||
Орон нутгийн цагаар 4-р сарын 21-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн нийслэл Жакарта хотод очиж, тус улсын ерөнхийлөгч Жокогийн урилгаар, Ази Африкийн удирдагчдын хурал, Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцов.
Ши Жиньпин Пакистанд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд Жакарта хотод очсон юм. Исламабад хотоос хөдлөх үед, Пакистаны ерөнхий сайд Миан Мухаммед Наваз Шариф болон түүний гэргий, бусад өндөр албаны хүмүүс онгоцны буудалд очиж мордуулсан юм.
Энэ удаагийн айлчлалын үеэр, сэтгэлээсээ хүлээн авч, тав тухтай байлгасан ерөнхий сайд Миан Мухаммад Наваз, Пакистаны засгийн газар, ард түмэнд талархаж буйгаа Ши Жиньпин илэрхийлсэн юм. Ши Жиньпин, энэ удаагийн айлчлал баялаг агуулга, үр дүнтэй боллоо. Пакистаны ард түмэн Хятадад найрсаг дотно байгааг миний бие бүрэн ойлгосон гэжээ.
Миан Мухаммад Наваз, Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал маш амжилттай боллоо. Пакистан Хятад хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэх нь дамжиггүй юм. Үдийн өмнөх хуралд, Ши Жиньпин даргын тавьсан лекц гайхамшигтай болсон тул Пакистаны ард түмэн халуун дотноор хүлээж авсан юм. Хятадын талтай хамт байж, энэ удаагийн айлчлалын үр дүнг хүч тавин хэрэгжүүлж, Пакистан Хятадын хувь заяа нэгтэй хамтын цогцын агуулгыг тасралтгүй төгөлдөржүүлэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |