|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр Жакартад Мьянмарын ерөнхийлөгч, Индонезийн ерөнхийлөгчтэй уулзсан бөгөөд Японы ерөнхий сайдын хүсэлтээр түүнтэй уулзан, Хятад Японы харилцаан асуудлаар санал бодлоо солилцжээ.
Мьянмарын ерөнхийлөгч Ү Хайн Сейнтай уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс ямагт стратегийн өндөрлөг болон алсын харцаар Хятад Мьянмарын харилцааг үнэлдэг. Мьянмартай дээд давхаргын хэлхээ холбоотой байх бөгөөд Хятад улс Мьянмартай эдийн засаг нийгмийн хөгжилд үргэлжлэн чадлын хирээр туслахад бэлэн байна. Энэ жилд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн боломжийг ашиглан, соёл, боловсрол, залуучууд, хэвлэ мэдээлэл зэрэг салбарт солилцон хамтран ажиллах ёстой гэжээ.
Индонезийн ерөнхийлөгч Жокотой уулзах үед Ши Жиньпин хэлэхдээ, бид Бандунгийн хурлын 60 жилийн ойг тэмдэглэж байгаа мань цаг үеийн чухал ач холбогдолтой юм. Тантай хамтран зүтгэж, тус хурлыг сайтар зохион байгуулж, Бандунгийн зориг санааг уламжлан хөгжүүлж, хөгжиж буй олон орны эв найрамдал, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд би бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, бид хоёр орны хөгжлийн стратегийг уялдуулж, ерөнхийлсөн арга замаар худалдааг тэнцвэржүүлэн, хоёр талын валют харилцан солих гэрээг сайтар хэрэгжүүлж, сансар, тэнгис, шинжлэх ухаан технологи зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлнэ гэжээ.
Мөн өдөр дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шиньзо Абэгийн хүсэлтээр түүнтэй уулзан, хоёр орны харилцааны талаар санал бодлоо солилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Японы харилцааг шийдвэрлэх том зарчим бол Хятад Японы улс төрийн дөрвөн баримт бичгийн зориг санааг чанга сахиж, хоёр орны харилцааг зөв чиглэлээр хөгжүүлэх явдал мөн. Хоёр орон харилцан идэвхтэй бодлого хэрэгжүүлэх ёстой. Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ашиг хүртэх бол зайлуулж болшгүй цаг үеийн урсгал мөн гэжээ.
Шиньзо Абэ хэлэхдээ, Япон Хятадын харилцаа сайжруулахыг би маш хүсдэг. Япон үргэлжлэн энхийн хөгжлийн замаар замнахаар шийдэж байна гэжээ. \Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |