• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын эдийн засгийн бүсийн аялал жуулчлалын сайд нарын хурал болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-22 14:31:29

Торгоны замын эдийн засгийн бүсийн аялал жуулчлалын сайд нарын хурал, дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын олон улсын 7 дахь хурал ирэх 6-р сарын 18-20-нд Хятадын Ши-Ань хотод болох гэж байна.

21-нд Шаньши мужийн аялал жуулчлалын газраас сурвалжлагч мэдээлснээр, энэ удаагийн хурал нь "Торгоны замын аялал жуулчлал сайн сайхан ирээдүйг цогцолно" сэдвийн дор зохиогдож, энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, Торгоны зам дагуу 51 улс орны аялал жуулчлалын сайд, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгч, судлаачид хуралд оролцох болно. Хурал оролцсон сайд төлөөлөгчид эдийн засгийн бүсийн аялал жуулчлалын салбарын ажил хэрэгч хөгжлийн "Торгоны замын эдийн засгийн бүс дагуух орнуудын аялал жуулчлалын сайд нарын анхны хурлын Ши-Ань хотын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-ийг гаргах болно.

Торгоны замын олон улсын 7 дахь хурлыг НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Хятадын аялал жуулчлалын үндэсний газар, Шаньши мужийн захиргаа хамтран зохиож буй олон улсын хэмжээний аялал жуучлалын хурал юм. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага энэ жилдээ хоёр дахь удаагаа Торгоны замын олон улсын хурлыг зохиож байгаа юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе