• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Ази Африкийн удирдагчдын хуралд чухал үг хэлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-22 16:25:41

22-ны үдээс өмнө, Ази Африкийн удирдагчдын хурал Индонезын нийслэл Жакартад нээлтээ хийж, Хятад улсын дарга Ши Жиньпин зэрэг Ази Африкийн 77 орны удирдагч буюу засгийн газрын төлөөлөл, мөн бусад тивээс ирсэн ажиллагчид хуралд оролцсон байна. Мөн өдрийн хуралд Ши Жиньпин дарга лекц уншиж, шинэ нөхцөлд Хятад улс Ази Африкийн хамтын ажиллагааг эрс гуйвшгүй урагшлуулах болно гэсэн Хятадын 3 санаачилгыг дэвшүүлжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин мөн өдрийн яриандаа, Бандунгийн хурал энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр улс орнууд хоорондын харилцааг зохицуулах 10 зарчим дурдаж, олон харилцааг зөв замаар хөгжүүлэх зорилгоор ажиллаж, түүхэн чухал үүрэг гүйтцэгэсэн юм.

"Бандунгийн зориг санааг бид ихэд дэлгэрүүлж, түүнд шинэ цаг үеийн агуулгыг үргэлж нэмэрлэж, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэхээр гол болгосон олон улсын шинэлэг харилцааны бүтээн байгуулалтыг урагшлуулж, олон улсын дэглэм, тогтолцоо илүү шударга, зүй зохистой чиглэлд хөгжихийг ахиулж, хүн төрөлхтний хувь заяа нэгтэй хамтын цогцыг бүтээн байгуулахыг ахиулж, Ази, Африкийн ард түмэн, бусад бүс нутгийн ард түмэнд улам сайн ашиг тус бүтээх ёстой" гэв.

Ши Жиньпин, шинэ нөхцөл байдалд Хятад улс Ази, Африкийн хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй урагшлуулах болно гэж онцлов. Энэ онд багтаан Хятад улс дипломат харилцаа тогтоосон хөгжлөөр тааруухан улс орны 97 хувийн татварын бүтээгдэхүүнд тэг тарифын хөнгөлөлт үзүүлэх болно. Түүнчлэн хөгжиж буй улс орнуудад цаашид ч ямар ч улс төрийн дагалт нэмэлт нөхцөлгүйгээр туслалцаа олгох болно. Ирээдүйн 5 жилд багтаан Хятад улс Ази, Африкийн хөгжиж буй орнуудад 100 мянган сургалт дамжааны орон тоо олгож, Хятад-Ази, Африкийн хамтын ажиллагааны төв зэргийг байгуулах болно гэж тэрбээр мэдэгдэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёр хоногийн хугацаатай Ази, Африкийн засгийн газрын тэргүүлэгчдийн хуралд, талууд мөн Палестиныг дэмжих, Ази, Африкийн стратегийн түншлэлийн шинэлэг харилцааг эрчимжүүлэх, Бандунгийн хурлын зориг санааг чухалчлах тухай гурван баримт бичгийг батлах эрмэлзэлтэй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе