|
|
||
23-нд Жакарта хотноо Ши Жиньпин дарга Ираны ерөнхийлөгч Хассан Роуханитай уулзав.
Ши Жиньпин, Хятадын тал Хятад, Ираны харилцааг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Өдгөө хоёр орны харилцаа урьдыг залгамжлан, ирээдүйг зорих чухал цаг үед байгаа учраас дээд хэмжээний болон олон салбарын харилцаа холбоогоо эрчимжүүлж, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатай юм гэжээ.
"Нэг бүс нэг зам"-ын стратегиар гол болгож, дэд бүтцээр холбогдох болон аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд тулгуурлан, хоёр талын харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг улам өргөн салбарт хөгжүүлэх ёстой. Хятад улс Ирантай эрчим хүчний салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа өрнүүлж, хурдны төмөр зам, авто зам, барилгын материал, хөнгөн аж үйлдвэр, нэхмэл, шуудан холбоо, цахилгаан эрчим хүч, барилгын тоног төхөөрөмж зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр талын давуутай аж үйлдвэр, эх баялаг, зах зээлийг холбож, хоёр ард түмний найрамдлын төлөө итгэлцлээ зузаатгах ёстой гэлээ.
Хассан Роухани, Ши Жиньпин даргатай дахин уулзаж, Иран, Хятад хоёр орны санаа тавьдаг асуудлаар санал солилцож байгаадаа маш их баяртай байна. Иран, Хятад хоёр орны найрамдал урт удаан түүхтэй юм. Иран улс Хятад оронтой олон салбарын харилцаа хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны эрчим хүч, шинжлэх ухаан техник, төмөр зам, гарам боомт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөхийг Иран хүсэж байна гэлээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |