• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази Африкийн хурлын үеэр Ши Жиньпин даргын хэлсэн үгийг гадаадын хэвлэлийнхэн үнэлцгээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-23 16:56:21

22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн Жакартад Ази Африкийн удирдагчдын хуралд оролцож, чухал үг хэлсэн байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ши Жиньпин дарга "Ази Африкийн шинэ дуун"-д тусган харууллаа. Хөгжингүй орнууд улс төрийн ямар ч нөхцөлгүй хөгжиж буй орнуудад тусалж, илүү шударга, зүй зохистой олон улсын дэг журам, олон улсын системийг бий болгохыг уриалсан гэж тэмдэглэжээ.

Америкийн "Уолл-Стрит Жорнал сонин" мэдээлснээр, Ши Жиньпин дарга илтгэлдээ, хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлэх эрч хүчээ нэмэгдүүлэхийг хөгжингүй орнуудад хандан уриалсан бөгөөд албаны тусламж үзүүлэх амлалтаа нухацтай хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудад улс төрийн ямар ч нөхцөлгүй тусламж үзүүлэхийг хөгжиж буй орнуудаас шаардсан байна. Ши Жиньпин дарга Хятад улс энэ онд багтаан дипломат харилцаа тогтоосон хөгжлөөр тааруу орнуудын бүтээгдэхүүний 97 хувийг татвараас чөлөөлөхөө амласан бөгөөд холбогдох талуудтай хамт "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулж, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк байгуулж, торгоны замын сангийн үүргийг биелүүлж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, өмнөд умардын хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж тэмдэглэжээ.

Оросын Спутник сайт, сүүлийн жилүүдэд, Хятад болон Ази Африкийн орнуудын эдийн засгийн хэлхээ холбоо улам эрчимжиж, эдийн засаг худалдааны хэмжээ байнга нэмэгдсээр байна. 20-21-нд Ши Жиньпин дарга Пакистанд айлчлах үеэр, тус оронтой эрчим хүч, дэд бүтцийн салбарт нийт 45 тэрбум ам долларын үнэ бүхий хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр тохиролцсон гэжээ.
 
Японы Киодо Цусин агентлаг тоймдоо, Ши Жиньпин даргын санаачилга "Ази Африкийн шинэ дуун"-нд тусгалаа. Өдгөө эдийн засаг хөгжихийг дагалдаад, Ази Африкийн орнуудын үзүүлэх нөлөө ч хурдтай нэмэгдэж, эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн хувийн жинд эзлэх хэмжээ улам эрчимжиж байна. 1955 онд Ази Африкийн хурал Индонезын Бандунгт болж байсан. 60 жилийн дараа Ази Африкийн орнууд шинэ цаг эринд орлоо гэж тэмдэглэжээ. Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе